АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЕРӨНХИЙ КОНСУЛТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024/05/03
АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЕРӨНХИЙ КОНСУЛТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, АНУ-ын Элчин сайдын ерөнхий консул Лиф Воллертой албан уулзалт хийлээ.
Уулзалтаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх,Чойбалсан хотод байрлалтай их дээд сургуулийн оюутнууд болон ахлах сургуулийн сурагчдад сургалтын виз олгох, цаашлаад АНУ-ын бүх төрлийн виз олголтын талаар санал солилцов. Мөн Дорнод аймагт нийгмийн салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг танилцуулсан юм.
АНУ-ын Элчин сайдын яамны консулын ажлын хэсэг Дорнод аймгийн ЕБС-ийн сурагчид болон МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Политехник коллежийн оюутнуудад сургалтын визний талаар сургалт зохион байгуулна.
АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЕРӨНХИЙ КОНСУЛТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ  
Jaran.MN Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх